"Метро Медиа" группын бүтээл “Хайрын бэлэг” МУСК маргаашнаас үзэгчдийн хүртээл болно. Киноны ерөнхий найруулагчаар Д.Цогтбаатар, продюсераар Г.Энхбат нар ажилласан бол гол дүрд М.Наранмөнх, М.Эрхэмбаяр, Т.Энэрэл, Т.Билгүтэй зэрэг залуу уран бүтээлчид тогложээ. Кинонд Итгэл гэх залуу дурласан бүсгүйгээ өөрийн болгохын тулд түүнд шинэ жилийн гайхалтай нандин бэлэг өгөх санаа олно. Гэвч бүх зүйл түүний бодсон шиг байсангүй. Хүнд хэцүү, хөгжилтэй айдастай адал явдлын эцэст тэрээр хамгийн гайхалтай бэлэг чухам юу болохыг ойлгоно.
"Хайрын бэлэг" романтик, инээдмийн киноны трейллерийг та бүхэнд хүргэж байна.






















































Сэтгэгдэл (1)