Монголын ардчилсан холбоо байгуулагдсаны 24 жилийн ойд зориулсан уламжлалт барилдаан энэ сарын 8-ны 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглох юм байна. Түүнчлэн энэ сарын 20-23-ны хооронд Дархан-Уул аймагт хотод Монгол улсын заан, чөлөөт бөхийн ОУХМ Р.Давааням агсны нэрэмжит Үндэсний бөхийн барилдааны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээнд 1993 оны нэгдүгээр сарын 1-нээс 1994 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн 19-20 насны бөхчүүд оролцох боломжтой аж.





















































