Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид шинэ жилээр багачууддаа барих бэлгээ бэлтгээд тун завгүй явна. Тэд 1-5 настнууддаа зориулж, С.Маршакын “Тэнэг бяцхан хулгана” үлгэрийг энэ сарын 21-нд бага тайзнаа тоглохоор болжээ. Ээжийнхээ үгэнд ордоггүй эрх хулганы түүхээр хүүхдүүдэд ээж, аавынхаа үгэнд орохгүй бол юу тохиолдож болохыг үзүүлэхээс гадна эцэг эхчүүдэд хүүхдээ зөв хүмүүжүүлэхийг сануулах тус үлгэрийн эрх хулганы дүрд Д.Энхбат тоглосон бол ээжийнх нь дүрийг н.Эрдэнэцэцэг бүтээж буй. Мөн “Одноос төрсөн ханхүү” жүжгийг энэ сарын 25-ны өдөр тоглохоор болсон байна. Тус жүжиг нь хайр, энэрэл, шудрага байхыг сургасан аж.





















































