Залуу дуучин П.Баярцэнгэл анхны бие даасан "Yodel" цомгынхоо баярыг энэ сарын 14-нд "Centro " night club-т хийх гэж байна. Цомгийн баяр тоглолт хэлбэрээр зохиогдох бөгөөд энэ үеэр залуу дуучин
Хишигдалай, Зоригт, Ану, рэппэр Жени, Мотив, Crush Bush зэрэг хамтлагууд хүрэлцэн ирж
ая дуугаа өргөх юм. Мөн дуучин залуу yodel болон поп дуунуудаа дуулж,
эхэнд ирсэн сонсогчиддоо шинэ цомгоо бэлэглэх гэнэ. “Yodel” цомгийг Швейцарийн хөгжлийн агентлаг ивээн тэтгэсэн бөгөөд цомогт зургаан дуу багтсанаас гурав нь Швейцарийн хуучны yodel дуучдын алдартай дуу байх бол үлдсэн нь дуучин П.Баярцэнгэл өөрөө зохиосон дуу гэнэ.
Тэрээр yodel хэмээх энэ урлагийн Монголд анх танилцуулж байгаа гэдэг утгаараа анхны цомогтоо өөрийн дуулсан поп дуунуудаа оруулаагүй байна. Түүний шинэ цомогт орсон дуунууд бүгд yodel дуу бөгөөд хамгийн сүүлд “Holly dolly” хэмээх дууны клипээ үзэгчдийн хүртээл болгосон билээ.
Сонирхуулахад дуучин П.Баярцэнгэл тун удахгүй нээлтээ хийх “Шинэ жилийн адал явдал” уран сайхны кинонд тоглосон бөгөөд дууг нь дуулсан байна. Мөн тэрээр ирэх оны хоёрдугаар сард поп дуунуудаасаа бүрдсэн цомог гаргахаар төлөвлөсөн бол ирэх долдугаар сард болох yodel дууны олон улсын фестивальд оролцож туршлага судлахаар бэлтгэж байна.






















































Сэтгэгдэл (1)