Ирэх долоо хоногийн пүрэв гараг буюу 12-р сарын 19-нд болох "Online media awards" шагнал гардуулах ёслолын шилдэгүүдийг шалгаруулах санал асуулга маргааш эхэлнэ. Цахим ертөнц, сошиал ертөнцийн шилдэгүүдийг дараах 11 номинацаар нэр дэвшүүлж байна. Үүнд, 1. Оны Шилдэг сайт
2. Оны Шилдэг нийтлэлийн бодлогoтой сайт
3. Дебьют сайт
( Сүүлийн 2 жилийн дотор үйл ажиллагаа явуулж эхэлсэн сайтууд нэр дэвшинэ. )
4. Оны Шилдэг төрөлжсөн сайт
( Спорт, эмэгтэйчүүд, хүүхэд, эрүүл мэнд, уул уурхай зэрэг мэдээллээрээ төрөлжсөн сайтууд нэр дэвшинэ. )
5. Оны Шилдэг орон нутгийн сайт
( Тухайн орон нутгийн мэдээллийн сайтууд нэр дэвшинэ. )
6. Оны Шилдэг төрийн байгууллагын сайт
7. Оны Шилдэг блог
8. Оны Шилдэг жиргээч
( 5000-аас дээш дагагчтай жиргээчид дэвших эрхтэй. )
9. Оны Шилдэг facebook page&group
10. Youtube Хамгийн их үзсэн видео
( Youtube.com сайтаас 2013.01.01-2013.12.15-ны хооронд хамгийн их үзсэн видеог шалгаруулна. )
11. Сайтаар хамгийн их бичигдсэн хүн гэсэн номинациуд багтаж байна. Шалгаруулалт хоёр үе шаттайгаар явагдах бөгөөд маргааш он-лайнаар фэйсбүүк, твиттер хуудсаар дамжуулан саналаа өгнө. Харин "Online media awards" шагнал гардуулах ёслолын үеэр ирсэн зочид саналаа өгч, эцсийн дүнг гаргах юм.
Нэр дэвшигчдийг эндээс үзнэ үү.






















































Сэтгэгдэл (1)