Манай улсын үнэт өв, есөн эрдэнээр урласан “Ганжуур” судрыг ЮНЕСКО өнгөрөгч сард “Дэлхийн баримтат өв”-д бүртгэн гэрчилгээг гардуулан
өгсөн билээ. Тэгвэл уг гэрчилгээг Үндэсний Номын санд хадгалуулах ёслол өнөөдөр 15:00 цагт Үнэт ховор номын музейд болох гэж байна. Гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаанд Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Л.Болд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, холбогдох байгууллагуудын төлөөлөл болон бусад зочид төлөөлөгчид оролцоно.
Мөн энэ үеэр ЮНЕСКО-д өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн соёлын биет бус өвүүд болох Монголын уран бичлэг, Монгол гэрийн үзэсгэлэн тавигдана.





















































