"TWIN" студийн бүтээл "Шинэ жилийн адал явдал" уран сайхны кино маргааш буюу энэ сарын 17-нд нээлтээ хийх гэж байна. Нээлт маргааш 17.00 цагт Тэнгис кино театрт болно. Тус кино нь шидэт үлгэрийн сэдэвтэй инээдмийн жанрын бүтээл бөгөөд ерөнхий найруулагчаар нь "Цагдаагийн тангараг", "Монгол Улсын төлөө зүтгэе" зэрэг кинонуудаараа эгнээ танил болсон Г.Бадамрагчаа ажиллажээ.
Тус киноны гол дүрд дуучин П.Баярцэнгэл, "Extacy" хамтлагийн охид тоглож байгаа бол "Мөрөөдлийн театр"-ын Г.Эрхэмбаяр, Д.Батаа, Ч.Алтаншагай залуу жүжигчин Б.Мишээл Ц.Одонтунгалаг, М.Мөнхжаргал нар оролцон тогложээ.





















































