Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Шелкунчик” буюу “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг УДБЭТ-ын жил бүрийн шинэ жилийн өмнөхөн тоглодог билээ. Энэ жилийн тоглолт 12 дугаар сарын 21, 22-нд буюу ирэх амралтын өдөр ДБЭТ-ын тайзнаа тавигдах аж. Энэ балетыг Орос, Европ, Америк гээд дэлхийн бүх театрууд жил бүрийн зул сарын баяраар тоглодог уламжлалтай бөгөөд анх 1892 оны арванхоёрдугаар сарын 6-нд Петербургийн Марийнский театрт анх тоглож байсан бол манай улсад 1982 оны тавдугаар сарын 8-нд УДБЭТ-ын тайзнаа тоглож байсан юм.




















































