Үнэртэн цуглуулагч Н. Орчлонгийн хоббигоо бусадтайгаа хуваалцах зорилгоор санаачилсан "Үнэртэй Усанд Дурлагсдын Клуб" уулзалт өдөрлөгөө зохион байгуулах гэж байна. Facebook цахим хуудаснаа групп хэлбэртэй байгуулагдсан энэ клубын өдөрлөг “Үнэртний увидас” нэртэйгээр энэ сарын 25-нд 18.00 цагаас “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.
Хүн бүр үнэртэй усыг сонгох таалах мэдрэмж өөр өөр байдаг. Тухайн хүний сонгосон үнэртэй ус түүнийг тодорхойлох сэтгэлийн илэрхийлэл болж өгдөг ажээ. Эрхэм хүндэт үнэртэй усанд дурлагч та үнэртний нууцад нэвтрэхийг хүсвэл өдөрлөгт ирээрэй.






















































Сэтгэгдэл (1)