Нэгэн цагт улс төрийн үзэл суртал, шашин шүтлэгт нийцэхгүй зүй бус хэмээн хориглосон дэлхийн сор болсон бүтээлүүд олны хүртээл болох гэж байна. Тэдгээр бүтээлүүдийг эмхэтгэн, түүвэрлэсэн “33 хориотой ном” бүтээлийн нээлт өнөөдөр Америкийн соёл, мэдээллийн төвд буюу Нацагдоржийн номын санд болно.
Номын нээлт 12.00 цагт эхлэх бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй юм байна.




















































