Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд тохиодог Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны талаархи хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдаанд улс аймгийн алдар цолтой, өндөр чансаатай хүчит шигшмэл 128 бөх өрсөлдөн, түрүү бөх ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын эзэн болдог уламжлалтай. Бөхийн барилдаан энэ сарын 29-ний өдрийн 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхлэх юм. Ингээд та бүхэнд Үндэсний бөхийн холбооноос гаргасан чансаа өндөр 15 бөхийн нэрсийг хүргэж байна.
1. Ч.Санжаадамба - Улсын заан
2. Б.Гончигдамба - Улсын заан
3. Ц.Содномдорж - Улсын харцага
4. Г.Эрхэмбаяр - Улсын аварга
5. Н.Батсуурь - Улсын харцага
6. Б.Батмөнх - Улсын заан
7. П.Бүрэнтөгс - Улсын арслан
8. Т.Өсөх-Ирээдүй – Улсын харцага
9. Б.Пүрэвсайхан - Улсын начин
10. Р.Пүрэвдагва - Улсын начин
11. Э.Оюунболд - Улсын харцага
12. С.Мөнхбат - Улсын аварга
13. Х.Мөнхбаатар - Улсын арслан
14. Э.Энхбат - Улсын начин
15. Л.Цэрэнтогтох - Улсын начин
А.Анар




















































