“Хүрч чадахгүй” дууны клипээрээ “UBS Music video awards 2013” наадмын “Поп, R&B хамтлаг дуучдын шилдэг клип” номинацийн эзэн болсон залуу дуучин Чойжоо өнөөдөр цомгийн баярын тоглолтоо хийнэ.Түүний анхны цомог “The face in the stars” нэртэйгээр энэ сарын 21-нээс худалдаанд гарсан бөгөөд цомог англи, монгол есөн дуунаас бүтсэн юм байна.
Тоглолт өнөө оройн 21.00 цагт “Vegas” клубт болно.
А.Анар




















































