"Шинэ үе" продакшны жүжигчин СТА Г.Ундармаагийн санаачлан гол дүрд нь
тоголсон "Single ladies" кино өчигдрөөс эхлэн зарим сайтуудад байршсан
билээ. Тэгвэл эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр байршуулсан тэдгээр сайтуудад
тус киноны уран бүтээлчид хариуцлага тооцохоор болсон байна. Энэ талаар жүжигчин Г.Ундармаа өөрийн фейсбүүк хуудаснаа "Single Lady"s кино нь оюуны өмчийн хуулиар хамгаалагдсан тул сайтууд болон хувь хүмүүс өөрийн хуудсандаа зөвшөөрөлгүйгээр байрлуулахгүй байхыг анхааруулж байна. Тус киног эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр сайтандаа байрлуулсан Mongolkinonet.blogspot.com сайтыг бид хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, хохирлыг нөхөн гаргуулах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Мөн оюуны өмчийг хүндэтгэн share хийхгүй байхыг та бүхнээс хүсч байна" хэмээн бичжээ.
А.Анар





















































Сэтгэгдэл (5)