Рок попын ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг "Харанга" хамтлагийн 25 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Хамтлагийн гишүүд ойн баяраа угтаж бие даасан тоглолтуудаа хийгээд амьжсан. Тэгвэл Харанга хамтлаг энэ удаа өөрсдийн гэсэн номыг гаргахаар зэхэж байна. Номын эх хэвлэлтэнд ороход бэлэн болсон бөгөөд номонд тус хамтлагийн түүхийг өгүүлэх гэрэл зураг, дурсамж яриа багтсан гэнэ.




















































