Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын зарим уран бүтээлчид өнөөдөр төрийн дээд одон “Алтан гадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иа гардан авна. Шагналыг тус чуулгын бүжгийн албаны дарга А.Баярсайхан, ятгачин Т.Билэгдэмбэрэл, хөгжмийн албаны дарга, лимбэчин Х.Энхбат, дуучин Ц.Түмэнжаргал нар хүртэх юм. Ёслолын ажиллагаа өнөөдөр Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын байранд болно.
А.Анар




















































