Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МХЕГ өнгөрсөн оны онцлох үйл явдлуудаа нэрлэлээ

2014-1-08
0
ЖИРГЭХ

    Нэг. Монгол Улсын Шадар сайдын 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаар тушаалаар Шадар сайдын зөвлөхөөр ахлуулсан “Төрийн хяналтын шалгалтын тухай хуулийг өөрчилж, шинэчлэн найруулах, холбогдох бусад  хуулиудад судалгаа хийж, шаардлагатай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн  төслийг боловсруулах” ажлын хэсэгт ажиллаж, нийт 8 бүлэг 51 зүйлтэй “Аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих тухай хууль”-ийн төсөл /Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөл/-ийг боловсруулж, Засгийн газрын 2 удаагийн хуралдаанаар /2013 оны 11 дүгээр сарын 16, 23-ны өдөр/ хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүллээ.
huuli
Хоёр. Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хангах тухай хууль батлагдаж, 2013 оны 03 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх 4 журам, 1 аргачлал, 3 хяналтын хуудас, 2 маягт, 11 зөвлөмж шинээр боловсруулж, 3 зааврыг батлуулан үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Шинэ хуулиудыг сурталчилж, 3346 ажилтан, албан хаагч, иргэн, улсын байцаагчдыг хамруулсан 142 удаагийн сургалтыг зохион байгуулж, олон нийтэд радио телевиз, сонингоор 472 удаа мэдээлэл хийж,  ном, гарын авлага, зөвлөмж, кино, нэвтрүүлэг, анимэшн хийж сургалт сурталчилгаанд ашигласан нь шинэ хуулийг таниулах, хэрэгжих нөхцөлийг хангахад чухал ач холбогдолтой ажил боллоо. Хуульд заасны дагуу хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн бүртгэл, мэдээллийн системийг бий болгож, 2013 онд 116543 аж ахуйн нэгж, 48226 иргэнийг бүртгэсэн нь Монгол Улсад хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийн санг бий болгож, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөн хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.
hunsnii huuli
Гурав. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “ ... мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлагын менежментийг нэвтрүүлэх” зорилтыг хангах, 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн мэргэжлийн хяналтын шинэчлэлийн үйл явцыг эрчимжүүлэх үүднээс МХЕГ-т 18 улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэй Эрсдэлийн удирдлагын багийг байгуулж ажиллуулсны зэрэгцээ 7 салбарын 80 эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус “Эрсдэлийн удирдлагын олон нийтийн зөвлөл”-ийг байгуулсан нь судалгаа шинжилгээний үр дүнд түшиглэн хяналт шалгалтыг эрсдэлтэй салбар, үйл ажиллагаа, объект руу чиглүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүллээ.
3
Дөрөв. Хяналтын үйл ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээг шинээр нэвтрүүлж, бизнес эрхлэгчид, иргэдэд эрх зүйн болон мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх замаар зөрчил дутагдал, эрсдэл аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллалаа. Энэ онд аж ахуйн нэгж байгууллагуудын 5412 ажилтан албан хаагч, иргэдэд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсний зэрэгцээ зөвлөн туслах ажлын зорилго, ач холбогдлыг нэмэгдүүлэх, сайн туршлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Зөвлөн туслах үйлчилгээг сурталчлах өдөр”-ийг “Торгож шийтгэлгүй, зөвлөн туслая” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулж, зөвлөн туслах үйлчилгээг сургалтын арга хэлбэртэй хослуулан явуулж, лабораторийн шинжилгээг газар дээр нь хийж, шинжилгээний үр дүнг бизнес эрхлэгчид, иргэдэд танилцуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан нь олны талархлыг хүлээсэн арга хэмжээ болсон юм.
4
Тав. Засгийн газрын 2010 оны 311 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, аж ахуйн нэгж, байгууллагуудын дотоод хяналтын тогтолцоог бий болгох, төлөвшүүлэх зорилгоор “Дотоод хяналт”-ын сургалтыг төв, орон нутгийн хэмжээнд өргөн хүрээнд зохион байгуулав. Өмчийн олон хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцсон бүсийн сургалтыг 4 удаа, тодорхой чиглэлийн аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан салбарын сургалтыг 18 чиглэлээр, ХЗЯ, СЯ, нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга, агентлагийн дарга нар, ХХЕГ зэрэг төрийн 13 байгууллагад сургалт хийж, дотоод хяналтыг зохион байгуулах талаар ойлголт, мэдээлэл өгч, 21 төрлийн байгууллагын дотоод хяналтын журмын төслийг боловсруулж, 18 төрлийн зөвлөмж, 5000 стикер, 10000 плакат хэвлүүлж бүх аймаг аж ахуйн нэгжүүдэд үнэгүй тарааж, “Дотоод хяналт-Таны төлөө” телевизийн нэвтрүүлэг хийж олон нийтийн хүртээл болгож, дотоод хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлж байгаа 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг сурталчлан ажилласан байна.
5
Зургаа. Импортын бараа, бүтээгдэхүүнийг түүний шинж чанар, гарал үүсэл, импортлогч, үйлдвэрлэгчийн импортын түүхийг харгалзан эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур үзүүлэлтийг боловсруулж, эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэл өндөртэй бараа бүтээгдэхүүнд хилийн хяналтыг чиглүүлэх болсон нь гадаад худалдааг хөнгөвчлөх нэг боломж нөхцөлийг бүрдүүлж байна.
6
Долоо. 2013 онд гадаад орнуудын ижил төрлийн байгууллагуудтай  хамтран ажиллах 1 гэрээ, 6 санамж бичиг, 1 хорио цээрийн протокол, 2 төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар гадаад хамтын ажиллагаа өргөжин идэвхжиж байна. Ялангуяа хойд хөрш ОХУ-ын Хүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хяналтын Холбооны албатай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан нь онцгой үйл явдал байлаа.

Мөн БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлаг /КОША/-ийн зүгээс хамтын ажиллагааны хүрээнд нийтдээ 200,0 сая гаруй төгрөгийн техникийн тусламж, дэмжлэг үзүүлсэн нь өмнөх онуудынхаас хэд дахин давсан үзүүлэлт боллоо.

Найм.
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2006 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нэгдсэн төв лабораторийн барилга барих, техникийн хүчин чадлыг бэхжүүлэх” төсөл амжилттай хэрэгжиж, лабораторийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа.

Нэгдсэн төв лабораторийн барилга нь олон улсын жишигт нийцсэн, лабораторийн аюулгүй ажиллагааг цогцоор шийдсэн, орчин үеийн лабораторийн судалгаа шинжилгээний шаардлагад нийцсэн 93 төрлийн 452 өндөр мэдрэг багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон барилга байгууламж болсны зэрэгцээ энэхүү лаборатори нь Монгол улсад анхны биоаюулгүй ажиллагааны 4 дүгээр зэрэглэлийн шаардлагыг хангасан микробиологийн цогц лаборатори боллоо.

Ес.
Орон нутгийн МХГ-ын лабораториудын чадавхыг бэхжүүлэх, лабораторийн шинжилгээг шуурхай хийж гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар явуулын лаборатори бүхий автомашиныг худалдан авч, 8 аймгийн МХГ-т хүлээлгэн өглөө. Энэхүү явуулын лаборатори нь орон нутгийн түвшинд газар дээр нь хүнсний химийн шинжилгээ, ургамал хорио цээрийн шинжилгээг хийх бүрэн боломжтой юм.

Арав. Аймаг, нийслэлийн төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх тогтолцоо, сумдын хүн амын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн төлөв байдлыг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу боловсруулсан судалгааны аргачлалын дагуу тодорхойлж, нийслэлд 6 эх үүсвэрийн худгууд, дамжуулах болон хлоржуулалтын станц, ус түгээх байруудаас 149, гол мөрөн, булаг шандын 32, аж ахуйн нэгж байгууллага, иргэний гаргасан худгийн 116,  нийт 297 дээж, мөн 300 сумын ундны усны 830 эх үүсвэрээс дээж авч, хими, нян судлалын шинжилгээнд хамруулан үнэлгээ дүгнэлт өглөө.

Хот суурин газрын хүн амын ундны усны чанар аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалт нь анх удаа сумдын түвшинд усны чанар, аюулгүй байдал, эх үүсвэрийн эрүүл ахуйн нөхцлийг тодорхойлж үнэлгээ дүгнэлт өгсөн ба шалгалтын явцад олон асуудлыг шийдвэрлэж чадсанаар онцлог юм.

Арваннэг. Улсын хэмжээнд улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр шинээр баригдаж байгаа болон засвар шинэчлэлт хийгдэж буй 52 авто зам, замын байгууламж, онгоц хөөрч буух зурвасын зураг төсөл, барилга угсралтын ажилд хяналт шалгалтыг гүйцэтгэж, зөрчил дутагдлыг арилгуулан, хэрэгжилтийг хангуулж, гүйцэтгэлд хяналт тавин заавар, зөвлөгөө өгч ажиллалаа. 

Шалгалтын үр дүнд Увс, Говь-Алтай, Ховд, Өвөрхангай аймгийн нутагт баригдаж буй авто замын байгууламжийг үерийн ус зайлуулагдах нөхцлийг хангуулахаар 15 гаруй хоолой шинээр бариулж, 160 хоолойн бэхэлгээг дахин хийлгэсэн, технологийн горим, стандарт, норм дүрэм, техникийн шаардлага хангаагүй 50 гаруй км замын асфальтбетон хучилтыг дахин хучуулах, 5 авто замын огцом өгсүүртэй даланг намсагах зэрэг арга хэмжээг авч, авто замын салбарт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлж, зорчигч, тээврийн хэрэгсэл аваарь осолгүй зорчих нөхцлийг хангуулахад ахиц гаргалаа.

Арван хоёр.
Тамхины хяналтын тухай хууль 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа 396 албан байгууллага, тамхин бүтээгдэхүүнээр худалдаа үйлчилгээ эрхэлж буй 1303 аж ахуйн нэгж, байгууллага, 131 бөөний худалдаа, 1114 жижиглэн худалдаа, 262 ил задгай худалдаа эрхлэгчид хамруулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Шалгалтын дүнгээс үзэхэд, Тамхины хяналтын тухай хуулийн холбогдох заалтын хэрэгжилт нийслэлийн хэмжээнд 87.3 хувь, орон нутгийн хэмжээнд 97.1 хувь, улсын хэмжээнд дунджаар 92.2 хувийн үзүүлэлттэй байгаа нь хууль сайн хэрэгжиж байгааг харуулж байна.

Арвангурав. Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, ашиглалт, устгалтын байдалд хийсэн шалгалтын дүнг Шадар сайд болон салбарын, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлж, улмаар Химийн хортой болон аюултай бодисын талаар авах арга хэмжээний төлөвлөгөөг Монгол Улсын Шадар сайд, БОНХ-ийн сайд нараар батлуулж, хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

Д.Дуулим

0
ЖИРГЭХ
Санал болгох
Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    13 цаг 45 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    16 цаг 9 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    17 цаг 28 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    17 цаг 38 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    17 цаг 46 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    18 цаг 9 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК