Дижитал хамтлагийн дуучин Эрка буюу Г.Эрдэнэбилэг Улаанбаатарын утааны зовлон биеэрээ амсчээ. Тодруулбал Туркын нийслэл Истанбулаас өнөөдөр эх орондоо ирсэн Эркагийн сууж явсан онгоцны нисгэгчид утаан дунд Улаанбаатарыг олж харалгүй, удтал нааш цаашаа ниссэн гэнэ. Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Turkish Airlines-аар 26 цаг нисч үзлээ. Дэлхийд дээгүүрт ордог гэхэд манай Улаанбаатарыг утаан дундаас нь олоод харчихаж чадахгүй хэдэн удаа наашаа цаашаа нисэв ээ..." хэмээн бухимдлаа илэрхийлжээ.
Энэ хэрэг анхных биш бөгөөд уржигдар мөн ийм хэрэг гарч онгоц ОХУ-ын Иркутскийн нисэх онгоцны буудалд буусан билээ.





















































Сэтгэгдэл (1)