зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Мөнхбаяр, Г.Номин нар шатар сонирхогчдын улсын аварга боллоо

2014-1-12
0
ЖИРГЭХ

BSN_8168Монгол Улсын шинэ, ардчилсан Үндсэн хууль батлагдсаны ойг тохиолдуулан уламжлал ёсоор хоёр дахь жилдээ зохиогдсон Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, амжилттай өндөрлөлөө.

УИХ-аас уг тэмцээнд ихээхэн ач холбогдол өгч, өнгөрсөн жил зөвхөн нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байсан бол энэ жил цар хүрээг нь тэлж, бүх аймаг, нийслэлийн анхан шатны тэмцээнд оролцсон нийт 1200 орчим тамирчнаас 120 гаруй шилдэг шатарчныг шалгаруулж оюун ухааныг нь уралдуулсан юм. Тэдгээрээс 96 нь эрэгтэй, 27 нь эмэгтэй шатарчид бөгөөд УИХ-ын харьяа төрийн байгууллагуудын албан хаагч 33, шинэ Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутат 10 гаруй тамирчин байлаа.

Тэмцээнийг Дэлхийн болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу явуулж, тамирчид нийт 9 өрөг тоглосны дараа эрэгтэйчүүдээс нийслэлийн шатарчин Б.Мөнхбаяр 8  хожилтойгоор аварга болж, алтан медаль, өргөмжлөл, нэг сая төгрөг, эмэгтэйчүүдээс Сэлэнгэ аймгийн Г.Номин 7 хожилтойгоор тэргүүлж, алтан медаль, өргөмжлөл, 600 мянган төгрөг тус тус хүртсэн юм.

 Удаах байранд эрэгтэй шатарчдаас Говьсүмбэр аймгийн Г.Харуулбаатар 7,5 хожилтойгоор шалгарч, мөнгөн медаль, өргөмжлөл, 800 мянган төгрөг, эмэгтэйчүүдээс Дархан-Уул аймгийн шатарчин Т.Март 7 хожилтой шалгарч, мөнгөн медаль, өргөмжлөл, 300 мянган төгрөг тус тус хүртэв.
BSN_8156
Тэмцээний гуравдугаар байранд эрэгтэйчүүдээс нийслэлийн Д.Индэръяабүд шалгарч, хүрэл медаль, өргөмжлөл, 600 мянган төгрөг, эмэгтэйчүүдээс нийслэлийн шатарчин Ж.Даваасүрэн шалгарч, мөнгөн медаль, өргөмжлөл, 200 мянган төгрөг тус тус хүртлээ.

Түүнчлэн эрэгтэй шатарчдаас 4, 5-р байранд Сэлэнгийн Б.Алтантулга, нийслэлийн Б.Энхбаатар нар 7 хожилтой шалгарч өргөмжлөл, 300 мянга, 200 мянган төгрөгийн мөнгөн шагнал хүртсэний дээр тэмцээний тусгай шагнал болох хамгийн шилдэг ахмад эрэгтэй шатарчнаар нийслэлийн Г.Саран-Эрдэнэ, харин хамгийн шилдэг ахмад эмэгтэй шатарчнаар Өмнөговийн Ц.Бадамсүрэн нар тус тус шалгарав.

Мөн энэ үеэр саяхан Арабын Нэгдсэн Эмирт Улсад болж өнгөрсөн Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон мөнгөн медаль хүртсэн Б.Мөнгөнзул охинд УИХ-ын дарга З.Энхболд бэлэг дурсгалын зүйл, нэг сая төгрөг гардуулсны дээр Үндсэн хууль баталсны 22 жилийн ойг тохиолдуулан зохиосон шатрын тэмцээнд оролцогчдын хамтдаа авахуулсан дурсгалын зургийг Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарт гардуулсан юм.

 Шагнал гардуулж дууссаны дараа УИХ-ын дарга З.Энхболд уламжлалт тэмцээнд оролцсон нийт хүмүүст баяр хүргэж хэлсэн үгэндээ “Энэ жил хүмүүсийн тоглолтын ур чадвар илт дээшилж, жил ирэх тусам сонирхогчын гэдэг ангилалдаа багтахааргүй болж байгаа”-г онцлон тэмдэглээд “Оюун ухааны спортыг дэмжих чиглэлээр бид цаашид УИХ-ын гишүүдээр дамжуулан ерөнхий боловсролын бүх сургуульд шатрын клуб байгуулах санаачилгыг ажил хэрэг болгож, сургууль бүрийг BSN_8131шатрын дугуйлан ажиллуулах шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах төсөв мөнгөний асуудлыг шийдэж өгнө” гэсэн амлалтаа давтан хэлж, “Шатар сонихоргчдын хүрээ жил ирэх тусам улам өргөсөн тэлэх болтугай!” гэсэн сайхан ерөөлөөр тэмцээнийг хаалаа.

Үндсэн хууль баталсны 22 жилийн ойг тохиолдуулан зохиосон шатрын тэмцээнд оролцогчдын хамгийн ахмад нь болох уг хуулийг батлалцаж явсан АИХ-ын депутат, 93 настай Ц.Лоохууз гуай тэмцээний талаарх сэтгэгдлээ хуваалцахдаа “Би энэ тэмцээнд 2 дахь удаагаа оролцож байна. Өнгөрсөн жил бие муу байгаад сайн оролцож чадаагүй. Энэ жилийн хувьд бие гайгүй ч бэлтгэл базаахгүй, бас цагаар тоглодогт нь хавчигдаад шагналт байранд орж чадсангүй. Гэхдээ 2 өдрийн тоглолтонд бас ч үгүй 2 хожилтой шүү. Ах нь шинэ Засгийн газрын шинэлэг бодлого, шинэ уур амьсгалд их баярлаж яваа. Хойтон жилийн тэмцээнд заавал оролцож шагналт байранд орно гэж найдаж байна” хэмээн ярилаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
“Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
“Moon dance” хамтлаг 11 дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
Амьд хөгжмийн хэмнэлтэй “Сүүлчийн бороо” хэмээх хүний амьдрал яагаад хоосорч, юунаас болж бид үнэ цэнээ алддагийг харуулах жүжиг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
    саяхан
  • Энержи ресурс компанийн 20 жилийн ойг тохиолдуулан нутгийн малчид хонь хандивлажээ
    19 мин
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
    42 мин
  • Т.Сайфолла, С.Мөнхзул нар пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны Монгол тамирчид боллоо
    59 мин
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
    1 цаг 16 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын нээлттэй тендерийг ирэх сарын 1-нд нээнэ
    1 цаг 37 мин
  • Цаг агаар ихэнх нутгаар тогтуун болж, хүйтний эрч суларна
    1 цаг 55 мин
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
    2 цаг 15 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13.640 болжээ
    2 цаг 20 мин
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
    2 цаг 22 мин
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
    2 цаг 31 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    2 цаг 50 мин
  • Завхан аймгийн Баянтэс суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    2 цаг 54 мин
  • Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 32 дуудлага бүртгэгджээ
    2 цаг 57 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 7 мин
  • ӨНӨӨДӨР: Нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний арван сарын үзүүлэлтийг танилцуулна
    3 цаг 24 мин
  • Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
    3 цаг 32 мин
  • ХХБ-ны  хувийн орон сууц худалдан авах, барих зээлийн нөхцөл сайжирлаа
    4 цаг 5 мин
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
    Өчигдөр 09 цаг 11 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 45 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
24 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК