“Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Бурхан жолооч аав” зэрэг дуунуудаараа ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн дуучин Л.Болдбаатар уран бүтээлийн ес дэх бие даасан тоглолтоо хийх гэж байна. “Морин жилийн хийморь” нэртэй түүний тоглолт энэ сарын 20-ны өдөр “Монгол бөхийн өргөө”-нд болно.
Дашрамд сонирхуулахад тоглолтын үеэр азтай үзэгч шалгаруулж, эмээл хазаартай морь бэлэглэх бөгөөд бэлгийн морины эмээл нь ясан хяртай баяд эмээл байх бол молор толгой нь мөнгөн хазаартай байх аж.
А.Анар






















































