Дэлхийн чөлөөт бөхий холбоо бөхчүүдийнхээ чансааг шинэчлэн гаргасан байна. Уг жагсаалтаар манай улсаас найман эмэгтэй долоон эрэгтэй нийтдээ 15 тамирчин шилдэг 15-д бичигджээ. Түүнээс дөрвөн эмэгтэй тамирчин айргийн тавд багтсан байна. Тодруулбал 63 кг-д С.Батцэцэг хоёрт, гавьяат тамирчин О.Насанбурмаа О.Бурмаа нар жиндээ гуравт жагссан бол дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумъяа 51 кг-ын жинд мөн хоёрт бичигджээ.
Түүнчлэн ОУХМ Э.Бэхбаяр найм, зургаан жил тасалдсан дэлхийн аваргын медалийг эх орондоо авчирсан гавьяат тамирчин Г.Мандахнаран дөрөвт олимпийн наадамд зодоглож өөрийгөө таниулсан О.Үйтүмэн 11-т эрэмбэлэгдэж байна. Үлдсэн бөхчүүд 14, 15 дугаар байранд бичигдсэн байгаа юм. Гэхдээ нэг улсаас ийм олон бөх дэлхийн чансаагаар шилдэг 15-д орж байсан удаагүй аж.























































Сэтгэгдэл (7)