Арван гурван жилийн өмнө яг энэ өдөр буюу 2001 оны 1-р сарын 14-нд зудын гамшгийн хор уршгийг арилгахад НҮБ-ын албан ёсны үнэлгээ хийх зорилготой хүмүүнлэгийн үйлсэд оролцож явсан хүмүүс "МИ- 8" онгоцны ослоор амь үрэгдсэн гашуудам үйл явдал болсон билээ.Энд осолдсон хүмүүсийн нэг "Гамма" агентлагийн зурагчин Ц.Батзоригийн гэгээн дурсгалд зориулсан үзэсгэлэн өнөөдөр 12.00 цагаас Улаанбаатар хотын музейд нээлтээ хийх гэж байна.
Үзэсгэлэн хоёр хэсгээс бүтэх бөгөөд нэг нь Ц.Батзориг агсны ""ХҮМҮҮС "" гэрэл зургийн, нөгөө нь Д.Баяржаргалын 1893-1993 оны зургийн аппаратны цуглуулгын үзэсгэлэн юм.
Зургийн аппаратны үзэсгэлэнд Ц.Батзориг агсны хамгийн сүүлд барьж байсан камер нь тавигдахаас гадна ирсэн зочдод хуучны камеруудтай зураг авахуулах, хар цагаан хальсны аппаратаар зураг авах боломжийг олгох аж.
А.Анар






















































