Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хандлагыг төр өөрчилж чадна

2014-1-14
0
ЖИРГЭХ
29 настай Н.Очирбат гэх залуу Батлан хамгаалахын их сургуульд таван жил амжилттай суралцан 2009 онд дэслэгч цолтой төгсөв.  Сургуулиа төгсөөд Онцгой байдлын Ерөнхий газарт ажилд орж, улмаар бүлгийн дарга болтлоо тушаал дэвшиж чаджээ.
   ТӨР ӨӨРӨӨ ТЭДНЭЭС НҮҮР БУУРУУЛДАГ

1323006763_slide 29 настай Н.Очирбат гэх залуу Батлан хамгаалахын их сургуульд таван жил амжилттай суралцан 2009 онд дэслэгч цолтой төгсөв.  Сургуулиа төгсөөд Онцгой байдлын Ерөнхий газарт ажилд орж, улмаар бүлгийн дарга болтлоо тушаал дэвшиж чаджээ. Гэтэл энэ залуу өнөөдөр тал тархитай, өрөөсөн нүдтэй, амтлах, үнэрлэх мэдрэхүйгүй, хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдчихсан нэг үгээр хэлбэл хүний тал болчихсон явж байна.

Энэ бүх зүйл тэр нэгэн хар мөртэй тушаалаас үүдэлтэй.  Тодруулбал, 2012 оны есдүгээр сарын 7-ны өдөр ангийн захирагч А.Батмөнх тушаал гарган 10 ажилтнаа  найзынхаа барилгын компани дээр ажиллуулахаар явуулсан байдаг. Барилга руу дайчлагдсан залуусын нэг нь Н.Очирбат байсан бөгөөд тэр өдөр “БАГАНАТ ӨРГӨӨ” ХХК-ийн барьж буй барилгаас төмөр унаж, түүнийг хүнд гэмтээсэн юм. 12 давхараас унасан тулгуур төмөр түүний дух, нүүрний хэсгийг оносноос болж одоо тэрбээр бяцарсан нүүртэй болжээ. 

  Хамгийн харамсалтай нь өнгөрсөн хугацаанд Монголын шүүх Н.Очирбатын эсрэг ажилласан ба төр төмөр нүүрээ харуулна гэгчийг жинхэнэ утгаар нь үзүүлжээ. Түүний эмчилгээний зардлын мөнгийг “Баганат Өргөө” компани бүрэн барагдуулахаас зайлсхийж алга болсон учир Н.Очирбат шүүхэд хандаж, эмчилгээний мөнгийг нэхэмжилсэн байдаг. Харин шүүх түүний хэрэгт хойрог хандаж,  эмчилгээний зардлыг бүрэн гаргуулж өгөх нь битгий хэл барилгын ажилчдыг ял шийтгэлгүй үлдээв.

Тэгсэн ч тэрбээр бууж өгөлгүйгээр Энэтхэг улсад эмчлүүлэх, эмчилгээний зардлаа тооцоолоод шүүхэд хандан гадаадад эмчлүүлэх зардлыг "Баганат Өргөө" компаниас авч өгөхийг хүсэхэд “Өөрөөсөө зардлаа гаргаад эмчлүүлээд ир. Эмчилгээ хийлгэсэн төлбөрийн баримтаа аваад ирвэл барилгын компаниас мөнгийг чинь авч өгье” гэж хэлжээ. Ингээд Н.Очирбат шүүх байгууллагад итгээд ах дүү, хамаатан садан, банкнаас 20 гаруй сая төгрөг зээлээд Энэтхэг улсыг зорьсон ч харамсалтай нь тэндхийн эмч нар “Хугацаа алдсан учраас зүүн нүдэнд хараа орох боломжгүй. Өөр улсад очсон ч ийм л хариу хэлнэ” гэжээ. Тэдний гэр бүлийнхэнд “хугацаа алдсан” гэдэг үг хамгийн хатуу сонсогдсон гэдгийг түүний эхнэр Б.Хулан хэлж байна. Хэрвээ “Баганат-Өргөө” компанийнхан ослын дараа эмчилгээний мөнгийг асуудалгүй гаргаад өгчихсөн бол хугацаа алдахгүй байх байжээ. Ингээд тэрбээр Монголд буцаж ирээд “Баганат Өргөө” компаниас шинжилгээ, оношилгооны зардал болох 20 сая төгрөгийг нэхэмжилсэн ч тэд түүнд дахин “no” гэсэн хариу хэлэв.  “Бид эмчилгээний мөнгийг гаргасан. Юун мөнгө. Ийм их хэмжээний мөнгө өгч чадахгүй” гэсэн байна. Хамгийн сонин нь "Ирэхээр тань мөнгийг нь гаргуулаад өгнө" гээд байсан шүүгч нар хэлсэн амнаасаа буцаж Н.Очирбатаас бултжээ.  Ингээд л Н.Очирбат тахир дутуу болсны дээр нэмж 20 сая төгрөгийн өртэй болов. Харин хэргийн эзэн болох “Баганат Өргөө” компани одоо хэдэн тэрбумын төсөвтэй нийслэлийн дахин төлөвлөлтийн ажилд оролцоод явж байна. Хэрвээ хууль, шүүхийн байгууллага мөнгөтэй нэгний талд ажиллаагүй бол Н.Очирбат Энэтхэгт очиж эмчлүүлээд өнөөдөр хүүхдүүдээ хоёр нүдээрээ хараад баярлан суух байж. Гэтэл түүнтэй хүн муутай хүмүүс таарч. Бас түүнийг хөгжлийн бэрхшээлтэй /ХБХ/ болгосон компанид Монголын шүүх хариуцлага тооцож чадсангүй.

    Эл осол гарахаас өмнө Н.Очирбат нь бусад залуу гэр бүлүүдийн адил ажилтай, амьдралтай байсан бол одоо Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.5.-т заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэн болж. Тиймээс сар бүр 180 000 төгрөг төрөөс авдаг.  Энэ нь Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн жил тогтоосон Улаанбаатарын амьжиргааны доод түвшинөөс бараг 1.5 дахин бага мөнгө. Хэдийгээр түүнийг бэрхшээл зовлон сорж байгаа ч тэрбээр бууж өгөлгүй бүрэн эдгээд ажилдаа эргэж орно гэж зүтгэж байна.

ТОДОРХОЙ БУС ТОО

    Бид гудамжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй тэр бүр таараад байдаггүй. Гадныхан ч манай гудамжаар явж үзчихээд “Танайд хөгжлийн бэрхшээлтэй хүн (ХБХ) бараг байдаггүй бололтой” гэдэг анхны дүгнэлтээ хийдэг байна. Гэтэл зарим нэг баримтаар Монгол Улсын хэмжээнд 130  мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг гэсэн тоо байна. Түүний 30 гаруй мянга нь насанд хүрээгүй иргэд аж.

Энэ тоо ч бас эргэлзээтэй. Хүн ам, орон сууцны 2010 оны нэгдсэн тооллогоор Монгол улс 0-19 насны 16 мянган ХБХүүхэдтэй гарчээ. Харин Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны судалгаа 32 мянга гэдэг өөр дүнтэй. Гэтэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам (БСШУЯ) 2011-2012 оны хичээлийн жилд 18 800 ХБХүүхэд суралцсан гэсэн тэс өөр тоо өмнөөс хэлж байна. Хөгжлийн бэрхшээлийг хэн тодорхойлж байгаагаас хамаараад дээрх дүнгүүд хоорондоо дэндүү зөрүүтэй гарсан гэж ХБХЭЭХ-ны захирал С.Сэлэнгэ үзэж байна.

Ядаж л тоогоо тодорхой гаргасан бол ХБХүн бүрийн цаана байгаа асран халамжилагч нарт үзүүлэх төрийн халамж илүү тод болохоор байна. Н.Очирбатын эхнэр гэхэд нөхрөө халамжлахаар бараг жил гаруй хугацаанд ажлаасаа чөлөө авсан байдаг. Тэр хугацаанд өвчтэй нөхрөө асрахын зэрэгцээ хоёр нялх хүүхдээ харна. Хажуугаар нь хүмүүс өрөө нэхэж зовооно. Нэг хэсэг тэр гэр бүлийн орлого нь зөвхөн хамалжийн цөөн хэдэн төгрөгөөр хязгаарлагдаж байсан талаар тэрбээр ярьж байна. Юмс бүрхэг байхын хэрээр хаягддаг хойно ХБХүмүүсийн асран халамжлагч нарын зовлонг мэдэх төрийн хүн Монголд одоогоор алга. Монгол улсад хэдэн малтайгаа тоолж чаддаг атлаа хэчнээн хөгжлийн бэрхшээлтэй иргэн хаана, хэнтэй хэрхэн амьдарч буй талаар нэгдсэн тоо өнөөг хүртэл байхгүй л байна. Хэрвээ бидний хүсээд буй тоо тодорхой болбол сар бүр 48 мянган төгрөг аваад ХБХүнээ асран гэртээ суугаа Н.Очирбатын эхнэр шиг олон хүмүүсийн зовлон нь нимгэрэх учиртай.

ЦААШИД ХИЙХ ЁСТОЙ АЖИЛ

1323006763_slide1995 онд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль нь хоцрогдож, 2008 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан ч бодит байдал дээр нийгмийн энэ хэсгийнхэний асуудлыг дорвитойхон шийдсэн гэх зүйл алга.   

Тэгэхээр цаашид Монголын төр хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ өгдөг нөхцөлт мөнгөн тэтгэмжийнх нь тоог нь нэмчих. Бас ХБХүнийг асарвал цагийн төдөн төгрөг гээд ахиун тогтоочихвол өчнөөн ажлын байр гараад ирнэ. Улс төрийн зорилгоор хүн битгий хэл малд хүртэл өгсөн олон тэрбум төгрөгийг үүнд зарцуулж болно. Ингэж байж ХБХ-ээ харан гэрийн мухар сахидаг олон ээж, эмэгтэйчүүд нийгэмдээ баялаг бүтээж, өөртөө жаргал авчрах боломж гарна. Тэгж гэмээн нь ХБХ гэдэг гэр бүлдээ дараа бус жирийн нэгэн гишүүн нь болно.

Хуулийг нь гаргаад өгчихвөл бусдыг нь ХБХүмүүсийн ТББ-ууд аваад явчих хангалттай чадвартай гэдгийг тус салбарынхан хэлж байна. Ядаж үүн дээр арвин туршлагатай, асуудлаа төвөггүй шийдчихсэн Японы загварыг  хараад үз. Нэг үгээр хэлбэл ХБХүмүүс рүүгээ хандсан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлчих. Тэгээд мөнгөө хэрхэн, яаж зарцуулах явцыг нь тодорхой болгоод хуульчилчах. Ингээд л үйл явц цааш өрнөнө. Харин үр дүн нь удахгүй мэдрэгдэнэ.

ХАРАХ ХАРЦНААСАА ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭХЛЭЕ


1323006763_slideХөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд “Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг "хөгжлийн бэрхшээлтэй" гэж ойлгоно” гэжээ. Харин энэ салбарынхан үүнийг  буруу тодорхойлолт гэж ярьж байна. ХБХүмүүс өөрсдийгөө зүгээр л биднээс ялгаатай харин хууль, эрх зүй, нийгэм болоод орчин нөхцөл л хөгжихөд нь саад учруулдаг гэж үздэг. Хөгжлийн бэрхшээл янз янз, гэхдээ тэдний үзэл бодол үнэн юм гэдгийг батлах жишээ захаас аван таарна.

Ядаж л мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн нь хүртэл хөгжлийн бэрхшээлийн тухай маруухан ойлголттой ажээ. Адаглаад эмч нарын харц аймар харагддагаас эхлээд тэдэнд үзүүлэх халуун, дулаан мэдрэмж хаана ч байдаггүй гэж харааны бэрхшээлтэй н.Содбилэг хүү ярьж байна.

НҮБ-аас 2006 онд гаргасан Хөгжлийн бэрхшээлийн тухай конвенцоор бол “Аливаа хүн бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогтой байж болно, гэхдээ тэднийг хөгжихөд нийгмийн зүгээс учруулж буй саат тотгор болгон хөгжлийн бэрхшээл бий болгодог” гэнэ. Энэ бол манай хотын гудамжаар яагаад ХБХ ховорхон яваагийн шалтгаан юм. Хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө арчаагүй нэгнээс дээр амьдарч чадахаар хүн байхад хуулийн ойлголтоор ядаж тэднийг шоовдорлохоо больчихвол олон ээжийн сэтгэлийн зовлон нимгэрэхээс эхлээд давуу тал ихтэй.  Жирийн хүний мэдэхгүй зовлонг тээж яваа хүмүүс бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Бид хэчнээн зовж байлаа ч зам гарахдаа гүйгээд гарч чадна. Хэчнээн гунигтай байлаа ч зурагт асаагаад, ном сонин уншиж чадна. Уурлалаа гэхэд хэн нэгэнд хэлээд, уураа гаргаж чадна. Энэ бүхнийг жирийн байдаг зүйл мэтээр ойлгож яваа бидэнд хараагүй, хөлгүй, хэлгүй хүмүүст энэ бол хүсээд ч олохгүй амьдрал нь. Тиймээс бусдаас ялгаатайгаа мэдрэх тусам сэтгэлд нь хат сууж яг адилхан гэдгээ нотлох гэсэн хүсэл рүү нь ус бүү цацаарай. Ядаж харах харцнаасаа өөрчлөлтийг эхлэх ёстой юм шиг санагдаад байна. Бид тэднийг өрөвдөж хайрлахаасаа гадна хар гаригийн хүн шиг ер бусын бодгаль гэж үзэх нь элбэг. Бүр адлаж доромжлох, шоолох шоглох явдал ч гаргадаг. Чухам иймэрхүү хандлагаас үүдээд төрсөн үрээ нийгмээс нууж яваа эцэг, эх ч бий. Хөдөөгийн нэгэн газар дауны синдромтой хүүхэд төрүүлсэн бүсгүйг хадмууд нь битгий хэл нутгийнхан нь үзэхээ байсныг дуулсан хүн итгэхэд бэрх. Энэ мэтээр шинжлэх, ухаан эрүүл сэтгэлгээ гэгч зүйлээс хэт хол хүмүүсийн дунд ХБХүүхдийн эцэг нь хүртэл байдаг нь хачирхалтай.

ЗАСАХ ШААРДЛАГАТАЙ АСУУДЛУУД

Бидэнд засч, залруулах шаардлагатай олон зүйл байна. Адаглаад нь ХБХүмүүст зориулсан хуулийн нэр томъёоноосоо аваад амьдралаас хол зүйл олон байгаа аж. “Түгээмэл хөгжил төв”-ийн тэргүүн Ч.Ундрахбаяр дээрх хуулиудыг санаачилахдаа ХБХүмүүсийн дуу хоолойг сонсохын оронд хуульч, эмч нараар хязгаарласан, дээрээс нь аль нэг орны хуулийг хуулсан тул энэ мэт алдаа бий гэв.  Арван нэгэн бүлэгтэй Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийг харахад л ХБХүмүүсийг гэртээ асруулаад л хэвтэж бай гэсэн далд санааг тусгажээ. Уг нь тэднийг бие мах бодь, сэтгэл санаа, хувь хүний хөгжил талаас нь дэмжсэн ажлуудыг хийвэл дээрх гаргасан хуулиас нь илүү тустай биз. Биеэ чийрэгжүүлэх амралт, сувилалын газраас эхлээд чөлөөт цагаа өнгөрүүлэх тохитой биеийн тамирын заал гээд тэдэнд хэрэгтэй зүйл мундахгүй. Гэтэл тэдний хөгжилд төсөвлөгдсөн мөнгө хогны ногоон уутнаас бага. Хачин гэмээр энэ хуулийн цаана ХБХүмүүсийн гэр бүлийн нэг гишүүн, тодруулбал ээж, эмэгтэйчүүдийг нэг насны амьдралаа тэр чигт нь золь гэдэг хоёргүй утга ч яваад байна. Нийгмийнхээ ид насны нэгэн гишүүнийг нөхцөлт тэтгэмжийн хэдхэн төгрөгөөр гэрт нь үүрд аргамжсан явдал ч харагдана.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах хөтөлбөр хэрэгжиж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах орчин бүрдээгүй, багш нар бэлтгэгдээгүй, багш нарт урамшуулал олгох, ажлын үр дүнг нь дүгнэх механизмыг хүртэл өнөөдөр гаргаагүй байна. Үүний цаана хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын үйлчилгээний гадна орхигдож байгаа юм.  Түүнчлэн судалгаанаас үзэхэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 40 орчим хувь нь цэцэрлэг, сургуулийн бага ангид суралцаж байдаг бол цаашид энэ хувь буурсаар дунд, ахлах ангид байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 14 хувь болж буурсан” байдаг нь суралцах боломж нас ахих бүрт багасаж буйг харуулж байна. Мөн сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн дийлэнх нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд  болон ядуу өрхийн хүүхдүүд байна гэсэн судалгаа ч бий аж.

Энэ мэт шийдэх асуудал их байна. Гэхдээ тэр бүгдийг зохицуулсан хууль харин дутмаг. Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулсан "сайн" хууль гаргаад өгчих. Тэгээд л хандлага аажмаар өөрчлөгдөнө. Тэр бүхний цаана олон хүн баяр, жаргалтай болно.
     Т.ХУЛАН
0
ЖИРГЭХ
Санал болгох
Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (203.169.54.13)
    Төр нь мөнгөтэй хүмүүсийн талд ажиллахаар одоо яаанаа
    2014 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.113.139)
    ангийн захирагч гэх нөхрийг албан тушаалаа урвуулан ашигласан,хүний биед онц хүнд гэмтэл учруулсан танилынх компаниас энэ залууд нөхөн төлбөр гаргуулж өгөөчээ,шүүхийн эрх мэдэл энгийн иргэнд дэндүү хатуу тусаад байна шүү эрхтэн дархтнуудаа
    2014 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.169.54.13)
    үнэн шүү. Их зөв зүйл бичсэн байна
    2014 оны 01 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    11 цаг 21 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    13 цаг 45 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    15 цаг 4 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    15 цаг 14 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    15 цаг 22 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    15 цаг 45 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК