ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл яамныхаа ажилчдыг монгол бичиг сурахыг үүрэг болгож байсан цаг саяхан. Тэгвэл маргааш тэрээр өөрөө монгол бичгийн түвшин тогтоох шалгалт өгөх гэж байна. Энэ талаар сайд өөрийн твиттер хуудсаараа дамжуулан "Маргааш өглөө яаманд монгол бичгийн түвшин тогтоох шалгалт өгнө.... Минутад хэдийг уншиж балрах бол оо. Уул нь овоо л давтаад байгаа юмсан" хэмээн ихэд санаа зовсон шинжтэй жиргээд авлаа.
Түүнчлэн нэгэн жиргээч түүнээс хэрэв муу авчихвал яах вэ? гэхэд Ц.Оюунгэрэл сайд ирэх тавдугаар сард авах шалгалт хүртэл түвшингээ ахиулах үүрэгтэй болно гэж хариулжээ.
Ингээд эрхэм сайддаа шалгалтанд нь амжилт хүсье. Онц аваарай.
А.Анар























































Сэтгэгдэл (3)