Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсын Ерөнхий Сайд Шинзо Абэтэй утсаар ярьжээ. Хамтын ажиллагаа, ажил хэргийн талаар Төрийн тэргүүнүүд ингэж утсаар ярьсан нь анхны удаагийнх юм байна.Манай хоёр улс хэзээнээсээ сайн харилцаатай байж ирсэн. Одоо ч Монгол, Японы харилцаа ардчилал, зах зээлийн эдийн засаг гэсэн нэгдмэл үнэт зүйлст тулгуурлан бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаа билээ.
24tsag.mn






















































