Сар шинийн баярт зориулсан үнэт эдлэл, хөөрөг, гоёл чимэглэлийн “Морин жилийн өнгө-2014” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэн нь гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа юм.Үзэсгэлэнгээр Монголын эртний болон орчин үеийн чамин хийцтэй хөөрөг, аяга, эмээл, гоёл чимэглэл зэргүүдийг дэлгэн тавьсан байна. Уг үзэсгэлэн худалдаа Барилгачдын талбайн баруун талд байрлах “Арт Хаус” төвийн “The Grand Art Exclusive” үзэсгэлэнгийн танхимд болж байна.






















































