Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сургуулийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлнэ

2014-1-21
0
ЖИРГЭХ

сургууль цэцэрлэг 25Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл өнөөдөр хуралдаж, хуралдаанаар 2013 онд ахуйн орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо мэдээ, уг гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчдын эрхийг хамгаалах талаар хийсэн ажил, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол, урьдчилан сэргийлэх ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Батжаргалын мэдээлснээр нийслэлийн хэмжээнд 2013 онд 15 419  гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2 500 хэргээр буюу 19,4 хувиар өссөн байна. Гэхдээ энэ нь гэмт хэргийн тоо өсч байгаа хэрэг биш харин том жижиг гэлтгүй бүртгэн шалгадаг болсонтой холбоотойгоор өссөн үзүүлэлт гэдгийг тэрээр онцолсон. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас 224 иргэн хохирсны 208 нь буюу 92 хувь нь эмэгтэйчүүд 7,5 хувь нь 17 хүртлэх насны хүүхэд байжээ. Гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн их өртдөг бүлэг бол эмэгтэйчүүд бага насны хүүхэд байгаа учраас ирэх онд гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвсөн байна. Мөн сургуулийн орчинд бага насны хүүхэд гэмт хэрэгт өртөх явдал их байдаг. Тиймээс сургуулийн гадна, дотно орчныг камержуулах, сургуулийн орчинд эргүүл ажиллуулах зэргээр урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж эхэлжээ. Ер нь 2014 онд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодитой, үр дүнтэй ажил хийх шаардлага байгааг онцолсон юм.

Харин  нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан, замын хөдөлгөөний байдлын эсрэг гэмт хэрэг осол, урьдчилан сэргийлэх ажлын талаар танилцууллаа. Улаанбаатар хотод өнгөрсөн онд 411,3 мянган тээврийн хэрэгсэл байна гэсэн дүн мэдээ гарсан бөгөөд энэ нь сүүлийн долоон жилд 5 дахин өссөн үзүүлэлт юм байна. Тиймээс зам тээврийн осол манай улсад нас баралтын голлох шалтгаануудыг нэг байсаар байгааг тэрээр тодотголоо. Өнгөрсөн онд нийслэлийн замын цагдаагийн газарт 38 430 зам тээврийн ослын дуудлга бүртгэгдсэн байна. Ослын шалтгааныг судлаж үзэхэд нийт ослын 97,5 хувь нь жолоочийн буруугаас болсон байдаг байна. Зөвхөн өнгөрсөн оны байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсноос 24 хүн нас барж 183 хүн бэртэж,  гэмтжээ.  Замын цагдаагийн газраас зам тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор албан хаагчдын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, зөөврийн хяналтын пост ажиллуулах, сургалт сурталчилгаа явуулах зэрэг хэд хэдэн томоохон ажлыг хэрэгжүүлсэн байна. Зам тээврийн осол хүүхдүүд хамгийн ихээр өртдөг учраас цаашид сургуулийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлж, “сургуулийн бүс” байгуулах зайлшгүй шаардлагатай байгааг хэлсэн юм.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Баттулга, “2014 гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зам тээврийн осолд хүүхдийг өртүүлэхгүй байх зорилт тавьж, зам тээврийн ослыг бодитоор бууруулахад онцгой анхааран ажиллах хэрэгтэй. Ер нь бид сургуулийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах ёстой.  Тиймээс байгууллага тус бүр энэ чиглэлээр хэрхэн ажиллах төлөвлөгөө боловсруулж, батлуулах хэрэгтэй” гэсэн юм. Мөн нийслэлийн харанхуй гудамжид гэрэлтүүлэг тавих, гэрэлтүүлгийг сайжруулах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан Нийслэлийн эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлалын  дагуу Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг сайжруулах санал боловсруулах ажлын хэсэг байгуулахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    10 цаг 14 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    12 цаг 38 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    13 цаг 56 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    14 цаг 6 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    14 цаг 15 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    14 цаг 38 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК