Сар шинэ дөхөж байгаа энэ өдрүүдэд зарим бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж иргэдийг сандаргаж байгаа. Гэтэл өнөөх хэдэн нийтийн тээврийн жижиг оврын автобус буюу микронууд нь ч цагаан сарын нэмэгдэл гээд үнээ 1000 төгрөг болгож нэмжээ. Тэгвэл энэ талаар Тээврийн газрын олон нийттэй харилцах ажилтан М.Даваасүрэнгээс тодруулахад "Тээврийн газартай гэрээ байгуулчихсан аж ахуй нэгжүүдийн микро автобуснууд үнээ нэмсэн байх үндэслэлгүй. Харин хулгайн микронууд үнээ нэмсэн байж магадгүй. Энэ талаар иргэд микроны улсын дугаар, чиглэл маршрут, цаг зэргийг тэмдэглээд гомдол мэдүүлж болно. Улмаар бид тухайн нийтийн тээврийг шалгаад үнэхээр манайтай гэрээтэй микро автобус үнээ нэмсэн бол хариуцлага тооцно" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/



















































Сэтгэгдэл (1)