"Нюанс" хамтлагийнхан ирэх гуравдугаар сард хойд хөршийн зарим хотуудад аялан тоглолтоо хийх гэж байна. Тодруулбал тэд "Лучшие песни для мамы" аялан тоглолтоо ОХУ-ын Буриад улсын Эрхүү, Усть Орда, Улаан-Үд, Чита зэрэг хотуудад толилуулах гэнэ. Өнгөрсөн жил тус хамтлагийнхан олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан "Nuanspopera" тоглолтоо хойд хөршид хийсэн билээ.
Сонирхуулахад хамтлагийн залуус тоглолтоосоо буцаж ирээд залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор байгуулсан шинэ студидээ урлагт сонирхолтой хүүхэд залууст дуу, хөгжим, бүжиг, гитарын сургалт явуулах гэнэ.





















































