Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг оны тэргүүн яруу найрагчийг тодруулах “Болор цом” наадам өнөөдөр 31 дэх эзнээ тодруулна. “Болор цом" наадам энэ жил Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болж байгаа бөгөөд тус наадмыг анхлан санаачлагч Д.Пүрэвдорж агсны 80 насны ойн дурсгалд зориулан зохиож буйгаараа онцлог аж.





















































