Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг оны тэргүүн яруу найрагчийг тодруулах “Болор цом” наадам өнөөдөр болж Өвөрхангай аймгийн харъяат, залуу яруу найрагч Л.Моломжамц тэргүүн байрыг хүртлээ.Энэ жил 25 найрагч тайзнаас үзэгдчдэд шүлгээ уншиж сонирхуулснаас тавын даваанд яруу найрагч Г.Батсайхан, Л.Моломжамц, Д.Өсөх-Эрдэнэ, Ч.Ууганбаяр, О.Цэнд-Аюуш нар шалгарсан юм.
Тэгвэл сүүлийн даваанд онооны дарааллаар Л.Моломжамц 18 оноогоор тэргүүлж, "Болор цом"-ын эзэн найрагч болсон бол 17 оноогоор О.Цэнд-Аюуш, 16 оноогоор Б.Батсайхан, 15 оноогоор Ч.Ууганбаяр, 14 оноогоор Д.Өсөх-Эрдэнэ удаах байруудад шалгарлаа. Энэ удаагийн "Болор цом"-ын шүүгчээр Б.Лхагвсүрэн, Т.Галсан, Б.Галсансүх, М.Саруулдалай, Н.Даваадаш нар ажилласан юм.






















































Сэтгэгдэл (4)