Өмнөд Солонгосчууд мэдээллийн технологид шинэ
хувьсгал хийхээр шийджээ. Тус улсын Боловсрол Шинжлэх ухаан Технологийн сайдын
мэдээлснээр тэд 1.6 их наяд вон буюу ойролцоогоор 1.5 тэрбум ам.долларыг 5G технологийг хөгжүүлэхэд
зориулахаар болжээ. Энэ технологи нь өмнөх 4G технологиосоо 1,000 дахин хурдан байх аж. Өөрөөр хэлбэл 800 мегабайт хэмжээтэй бүрэн хэмжээний киног ганцхан секундад
татаж авах боломжтой юм.
Өмнөд Солонгосчуудын мэдэгдсэнээр 2017 онд уг технологи бүрэн боловсорч дуусах бөгөөд 2020 он гэхэд олон нийтийн хэрэглээ болно гэж тооцож байгаа аж. Түүнчлэн Солонгосын Засгийн газар 2020-2026 онд шинэ технологийнхоо тусламжтайгаар 331 их наяд вон буюу 310 тэрбум долларын ашиг олно гэж төлөвлөжээ.






















































Сэтгэгдэл (1)