Гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр “Blue moon” арт галерейд дэлгэгдсэн билээ. Тэгвэл тус үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 18.00 цагт болох гэж байна. Тэрээр энэхүү үзэсгэлэндээ Монголынхоо тал нутгаар 25 мянган км замыг туулж авсан зургуудаа тайлагнаж байгаа бөгөөд үзэсгэлэн энэ сарын 6-ныг дуустал үргэлжилнэ. Г.Ган-Өлзий үзэсгэлэнт байгаль, нутгийн иргэдийн аж амьдрал, үндэстэн ястны онцлог, нүд алдам тал, амьтан ургамал зэрэг монгол орны бахархал болсон олон зүйлсийг дурандаа буулгадагаараа онцлог уран бүтээлч юм.
Мөн тэрээр шилдэг гэрэл зургуудаараа “Хөх тэнгэрийн орноор” ном гаргаад байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр сонирхсон хүмүүс худалдаж авах боломжтой аж.
А.Анар





















































