Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс "Завханчуудын их золголт-2014"-ыг зохион байгуулах гэж байна. Их золголтонд Завханчуудынхаа хийморь лундааг адислан нутгийн 108 лам засал ном айлтгахаас гадна нутгийн манлай болсон 32 бөх барилдаж соёл урлагийн тоглолт болох аж.
Золголт Монгол бөхийн өргөөнд энэ сарын 13-нд 16.00 цагт болох бөгөөд тасалбарын үнэ 9999 төгрөг гэнэ.
Дашрамд сонирхуулахад азтай есөн үзэгчийг тодруулж 100 мянгаас нэг сая төгрөгийг гардуулах юм байна.





















































