Vanquish хамтлагийн 10 жилийн ой удахгүй болох гэж байгааг тохиолдуулан хамтлагийн гишүүн “Дандий” өөрийн анхныхаа бүрэн хэмжээний "ГАРААД ИР" нэртэй бие даасан тоглолтыг хийх гэж байна. Тэрээр тоглолтондоо өнгөрсөн 10-н жилийн хугацаанд хийсэн бүтээснээ сонсогчиддоо тайлагнах аж. Тоглолтонд Vanquish хамтлаг болон Berd, Хишигдалай, Deejay Chin нар оролцох бөгөөд 2014/02/07-ны 19:00 цагт Баянгол Hotel Restaurant-д болохоор төлөвлөгджээ.
А.Анар





















































