Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас хувийн урилга, визийн болон оршин суух зөвшөөрлийн бүртгэлийн анкетуудыг олгох үйлчилгээг цахим хэлбэрт оруулах, Буянт-Ухаа, Замын-Үүд зэрэг томоохон боомтоор үйлчлүүлж буй Монгол Улсын иргэдийг 2014 ондоо багтаан хурууны хээгээр хил нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хийж байгаа аж. Гадаад хамтын ажиллагааны үр дүнд тус Газрын дарга Б.Пүрэвдорж БНПУ, Хонгконг, БНСУ-ын цагаачлалын албаны удирдлагуудтай уулзаж, манай улсын иргэдийг хил дээрээс буцаадаг, хүнд суртал гаргадаг асуудлыг шийдвэрлэжээ. Түүнчлэн манай талаас БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж буй иргэдээс мөнгөн барьцаа авахгүй байх санал тавиад байгаа юм байна.

























































