Майкрософт корпораци Windows XP үйлдлийн системийг ашиглалтаас бүрэн хасахаар шийджээ. Энэ үйлдлийн системийн ач тусаар олон зуун сая хэрэглэгч цахим ертөнцөд нэвтэрч, интернетийг өргөн хэрэглээ болгож чадсан юм. Гэсэнч үйлдлийн систем гарснаас хойш бүтэн 12 жил өнгөрч, энэ хугацаанд технологи, цаг үе хувьсан өөрчлөгдсөн нь ийм шийдвэрт хүргэжээ. Тус компаний мэдэгдсэнээр ирэх дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс хойш уг үйлдлийн системийн хөгжүүлэлтийг зогсоож байгаа аж.Мөн энэ шийдвэртэй хамт Office 2003 проммуудыг мартах хэрэгтэй болжээ. Хэдийгээр та тухайн өдрөөс хойш Windows XP болон Office 2003 проммуудыг хэрэглэж болох ч таны компьютер, мэдээллийн аюулгүй байдал алдагдаж, эрсдэлд өртөж болзошгүйг сануулж байна. Түүнээс гадна гол бэрхшээл бол шинээр хэрэглээнд нэвтэрч буй принтер, сканнер зэрэг төхөөрөмжийг ажиллуулах боломжгүй болох юм.
Тиймээс Майкрософт корпораци Windows XP-ийн үнэнч хэрэглэгчдэдээ сүүлийн үеийн Windows 8.1 үйлдлийн систем болон, Office 2013, Office 365 бүлэг программыг санал болгожээ.





















































