Манай улсад мөсөн гулгуурын талбай зөвхөн өвлийн улиралд үйл ажиллагаа явуулдагаас энэ төрлийн спорт манайд хөгжих нөхцөл бүрддэггүй. Тэгвэл Монголд анх удаа жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах мөсөн гулгуурын талбай байгуулагдах гэж байна. Тодруулбал Яармагт баригдаж буй Хүннү Молл худалдаа үйлчилгээний цогцолборт нэг дор 120 хүн гулгах боломжтой дотор мөсөн гулгуурын талбай байгуулагдахаар төлөвлөгджээ. Энд анхан шатны гулгалтын хичээл, уран гулгалтын дамжаа хичээллэхээс мөсөн дээрхи шоу, тэмцээнүүд зохион байгуулагдах юм байна.
Тус худалдааны үйлчилгээний цогцолбор ирэх дөрвөн сард ашиглалтанд орох аж.
А.Анар





















































