Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хуульчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр монгол орны өнцөг булан бүрт нэгэн зэрэг амжилттай явагдаж өнгөрлөө.Сэлэнгэ аймагт болсон тангарагийн үйл ажиллагаанд аймаг, орон нутгийн хууль хяналтын байгууллагын удирдлагууд, иргэдийн төлөөлөгчид, ахмад прокуроруудыг оролцуулсан ба сум дундын 20-р шүүхийн шүүгч, прокурор, өмгөөлөгч, шүүгчийн туслах, прокурорын туслах ажилтан бүхий 39 хуульч тангараг өргөжээ.
Харин Дархан-Уул аймагт аймагт нийт 90 хуульч тангараг өргөсөн байна. Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Чүлтэмбат нарын зэрэг аймгийн удирдлагууд оролцож баяр хүргэжээ.Дашрамд дурьдахад: Үндсэн хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны морин цагаас улс даяар дагаж мөрдөж эхэлсэн түүхтэй учир ийнхүү Хоёрдугаар сарын 12-ны өдрийг сонгож, хуульчдын тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулах цаг хугацааг товлосон ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/



























































