“Шүүх байгуулах тухай хууль” Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн 1,2 дугаар прокурорын газрууд байгуулагдсантай холбогдуулж Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав өнөөдөр А/12 тоот тушаал гаргаж, эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд прокуророос тавих хяналтын харьяаллыг шинэчлэн тогтоолоо.Дээрхи тушаалд заасны дагуу эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд аймаг нийслэл тээвэр дүүргийн прокурорын газрууд эрүүгийн гэмт хэрэг үйлдэгдэн гарсан нутаг дэвсгэрийн харьяаллыг харгалзан хяналт тавихаар болсон байна.
Энэ тушаал гарсантай холбогдуулж Улсын Ерөнхий Прокурорын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/48 тоот тушаалыг хүчингүй болгожээ.
Д.Ундрах /24tsag.mn/



























































