МУИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар энэ оныхоо төсвийг баталжээ. 2014 оны төсөвлөсөн нийт орлого 46,022.9 сая төгрөг, төсөвлөсөн нийт зарлага 46,022.9 сая төгрөг болж, төсвийг тэнцвэржүүлэх бодлого баримталжээ. Тодруулбал, нийт төсөвлөгдсөн мөнгөн хөрөнгийг 2013 оны шилжих үлдэгдлийг оруулж тооцсон бөгөөд он дамжсан мөнгөн хөрөнгө 7.5 тэрбум төгрөг байгаагийн 3.8 тэрбум төгрөг нь номын сангийн барилга эхлүүлэх хуримтлал болох аж. Хөрөнгийн зардалд 7.9 тэрбум төгрөг төлөвлөснөөс 4.4 тэрбум төгрөгийг улсын төсвийн санхүүжилтээр, 3.5 тэрбум төгрөгийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.
24tsag.mn



























































