Сочигийн олимпийг зорьсон манай цаначид өнөөдрөөс замд уралдана. Тодруулбал тэдний нэг нь өнөөдөр, нөгөө нь маргааш уралдааны замд гарах юм. Өнөөдөр Улаанбаатарын цагаар 18:00 цагаас Ч.Отгонцэцэг эмэгтэйчүүдийн гүйлтийн цанын гараанаас гарна. Харин эрэгтэй гүйлтийн цанын төрөлд өрсөлдөж буй Б.Бямбадорж маргааш буюу хоёрдугаар сарын 14-нд 18:00 цагаас уралдах аж.
А.Анар





















































