Хоёр жил тутамд болдог “Морин хуур” олон улсын наадам ирэх дөрөвдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Улсын филармонид болно.Наадмын бүртгэл эхэлсэн ба дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Наадамд оролцогчдын тоо, насанд хязгаар тавихгүй, морин хуур сонирхогчдоос эхлээд мэргэжлийн хөгжимчид ч оролцох боломжтой аж. Оролцохыг хүсэгчид “Эгшиглэн” хөгжмийн зэмсгийн дэлгүүрийн байранд очиж бүртгүүлэхээс гадна j.uugankhuur@gmail.com хаягаар холбоо барьж болох юм байна.





















































