“Алтан хальс” холбооны “Dreamers day” кино өдөрлөгөөр маш цөөхөн, онцгой тохиолдолд өмнө гаргасан үзвэрээ дахин толилуулдаг. Тэр онцгой, ховор тохиолоор найруулагч С.Бямбаагийн бүтээл, “Хүсэл, шунал” баримтат киног өнөөдөр олон нийтэд үнэгүй үзүүлэх гэж байна. Уг арга хэмжээ 14.00 цагаас Энхтайван найрамдлын ордонд болно. Сонирхуулахад энэ үзвэр “Dreamers’ Day”-ийн сүүлчийн үнэгүй үзвэр байх бөгөөд цаашид 2000 төгрөгийн тасалбартайгаар дэлхийн шилдэг, сонгомол арт хаус киног хүргэсээр байх юм.
Өдөрлөгийн хөтөлбөр:
14.00 “Хүй”
14.20 “Хүсэл Шунал”
15.40 С.Бямбатай уулзалт, яриа болох тул кино сонирхогч залуус болон сэтгүүлчид та бүхнийг урьж байна.





















































