Дорноговь
аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин
гарсантай холбогдуулан өнөөдрөөс эхлэн тодорхой бус
хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоожээ. Одоогийн байдлаар Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт, Сайншанд сумын 16 голомтод 189 үхэр малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчлөөд байгаа бөгөөд өвчтэй 186 үхрийг зориудын аргаар устгаж ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд байгаа аж. Үүний зэрэгцээ Засгийн газрын тогтоолоор олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, арга хэмжээ, тэмцээн уралдааныг зохион байгуулахыг хориглосон бөгөөд Сайншанд суманд хорио цээрийн дэглэм тогтоосон учраас ард иргэдийг онцын шаардлагагүй тохиолдолд аймгийн төвөөс гарахгүй байхыг анхааруулсан байна. Мөн зайлшгүй тохиолдолд аймгийн төвөөс гарах бол аймгийн онцгой комиссын төв штаб болох Онцгой байдлын хэлтсээс зөвшөөрөл авах аж.
Т.Хулан




























































Сэтгэгдэл (1)