Нийгмийн даатгалын болон цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг энэ сарын 1-нээс нэмэгдүүлсэн. Уг шийдвэрийн дагуу 200 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 27 мянга, 600 мянга хүртэлхийг 22 мянга, 600 мянгаас дээшхийг 20 мянган төгрөгөөр нэмсэн билээ. Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 180.3 мянган төгрөг байсныг 207.3 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 145.2 мянган төгрөг байсныг 172.2 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоосон юм. Энэ талаар иргэдийн санал, сэтгэгдлийг сонслоо.
Т.Нэргүй (ХУД-ийн IV хорооны иргэн):-Би 180.3 мянган төгрөгийн тэтгэвэр авч байсан. Үүн дээр 22 мянган төгрөг нэмэгдсэн. Ажилласан 10 жилийн нэмэгдлээ бодохоор 62 мянган төгрөг болж байгаа. Нийтдээ 264.152 мянган төгрөг авахаар боллоо. Тэтгэвэр нэмсэн төр засагтаа баярлалаа.
Ц.Гандансүрэн (Чингэлтэй дүүргийн XVIII хорооны иргэн):-Би 225 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Үүн дээр ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулж тэтгэврийн нэмэгдлээ тооцвол 300 гаруй мянган төгрөгийн тэтгэвэртэй болно. Болж л байна шүү дээ.
П.Нарангэрэл (ХУД-ийн II хорооны иргэн):-Миний тэтгэвэр 180.3 мянган төгрөг байсан. Засгийн газрын тогтоолын дагуу ажилласан жилийн нэмэгдэл нь 59 мянган төгрөг болсон байна лээ. Тэтгэврийн нэмэгдлийн 27 мянган төгрөгтэй нийлээд 261 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна.
Нийт 86 мянган төгрөг нэмэгдсэн гэсэн үг. Үүнд баяртай байгаа. Тэтгэврийн бидэнд зүгээр мөнгө өгөх хүн байхгүй шүү дээ. Хүн болгоных их, бага хэмжээгээр нэмэгдсэн гэж ойлгож байгаа.
Л.Сольхүү (Чингэлтэй дүүргийн V хорооны иргэн):-Эмээ нь 387 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Сая нэмэгдээд 409 мянган төгрөг болсон. Хэр хэмжээгээрээ нэмчихэж. Баярлаж байна.
24tsag.mn




























































Сэтгэгдэл (2)