Хүний эрхийн онолын судалгааг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй Нийгэм Форум хамтран 3 дахь жилдээ хүний эрхийн илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ жилийн эхний лекцийг ХБНГУ-ын Хүний эрхийн институтын удирдах зөвлөлийн гишүүн, дэд захирал, ноён Михайл Виндфур "Уул уурхай ба Хүний эрх" сэдвээр тавихаар боллоо.
Олон нийтэд нээлттэй, тухайн сэдвээр чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлдэг онцлогтой тус арга хэмжээ маргааш 15.00 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно.
24tsag.mn



























































