Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас байгууллагын ажилтны Сахилга, хариуцлагыг дээшлүүлэх сарын аяны хүрээнд тус газрын Эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтэс нь “Хувийн манлайллыг хөгжүүлье” гэсэн уриатайгаар оролцож, байгууллагынхаа ажилтан, албан хаагчдын харилцаа хандлагыг тодорхой хэмжээгээр өөрчлөх чиглэлийн сургалтыг өчигдөр зохион байгуулав.Сургалтад Дорнод дээд сургуулийн Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн, Төгсөлтийн дараах сургалтын албаны мэргэжилтэн нар урилгаар оролцон “Өөрчлөлтийг өөрөөсөө”, “Сэтгэлгээний эерэг хандлага” гэсэн сэдвүүдээр сургалт хийж, аймгийн Хөгжимт драмын театрын дэргэдэх “MAGGDO” хамтлаг Авилгатай тэмцэх газрын захиалгаар бүтээгдсэн “Төлөөс” жүжгийн дуугаар мэндчилгээ дэвшүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/



























































