Увс аймгийн Сагил сумын харьяат, Монгол Улсын харцага Арслангийн Бямбажавын нэрэмжит барилдаан “Разно импекс” ХХК-ийн зааланд боллоо. Барилдаанд а.х.а О.Гантулга, а.а С.Ерөөлт, О.Хангай, Н.Ганзориг нараар манлайлуулсан хүчит бөх зодоглон барилдав. Шөвгийн наймд а.а С.Ерөөлт а.х О.Бундхоролыг мордоод, а.а О.Хангай а.з Д.Бадамгаравыг суйлаад, угсруулж мордоод, а.а Х.Оргилболд а.а Н.Ганзоригийг дайрахад дагуулж тонгороод, а.а Б.Ганболд а.а Д.Тамирыг тохоход сөрж тохоод давсан байна.
Их шөвөгт а.а Б.Ганболд а.а С.Ерөөлтийг тахимдаж ард нь гарч мордоод, а.а О.Хангай а.а Х.Оргилболдыг суйлаад тус тус давсан байна.
Үзүүр түрүүний барилдаанд а.а О.Хангай тохой сөхөж хавираад давснаар энэ өдрийн түрүү бөх болсон байна. Мөн а.а Х.Оргилболдод “Уран барилдааны шагнал” гардуулжээ.
Оноолтыг 3-ын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
1. С.Ерөөлт а.а – П.Цэвэгжав с.з
2. О.Хангай а.а – Б.Анхбаяр с.з
3. Н.Ганзориг а.а – Б.Лхагвадорж с.з
4. Ц.Чимэддорж а.а – Х.Оргилболд а.а
5. Б.Ганболд а.а – Э.Гансүх с.з
6. Д.Тамир а.а – Ц.Мөнхбаяр а.н
7. Д.Бадамгарав а.з – А.Отгонбаатар а.х
8. О.Бундхорол а.х – Б.Төмөрбаатар а.х
Дөрвийн даваа
1. С.Ерөөлт а.а – О.Бундхорол а.х
2. О.Хангай а.а – Д.Бадамгарав а.з
3. Н.Ганзориг а.а – Х.Оргилболд а.а
4. Б.Ганболд а.а – Д.Тамир а.а
Тавын даваа
1. С.Ерөөлт а.а – Б.Ганболд а.а
2. О.Хангай а.а – Х.Оргилболд а.а
Зургаагийн даваа
1. О.Хангай а.а – Б.Ганболд а.а
Эх сурвалж: Todmagnai.mn





















































