МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хурал маргааш 17.00 цагт зарлагдлаа. Уг хурлаар тус сургуулийн захирал А.Галтбаяр Бүтцийн өөрчлөлтийн явцын талаарх мэдээлэл өгөх юм байна. Мөн МУИС-ийн хөтөлбөрийн хорооны журмын талаар сургалт эрхэлсэн дэд захирал, доктор О.Мөнхбат танилцуулга хийх аж. Өнгөрсөн арваннэгдүгээр сард МУИС-д бүтцийн өөрчлөлт хийж салбар сургуулиудыг нэгтгэн таван сургууль болгох шийдвэрийг БШЯ-аас гаргасан билээ. Энэ дагуу тус сургуулийн сургалтанд ч хүртэл өөрчлөлт орох юм. Уг ажил одоо ид дундаа явж байгаа бөгөөд ирэх жилийн есдүгээр сарын 1-ны өдөр гэхэд дуусна хэмээн зарим холбогдох албаныхан хэлж байна.
Т.Хулан



























































