“Сочи 2014” олимпийн наадмын үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээсэн төрөл болох эмэгтэйчүүдийн ганцаарчилсан уран гулгалтын богино үзүүлбэр өчигдөр боллоо. Дэлхийн нийтийн анхаарлын төвд байсан олимп, дэлхийн аварга Ким Юна 74.92 оноо авч нэгдүгээрт бичигдсэн бол ОХУ –ын уран гулгагч Аделина Сотникова 74.64 оноогоор хоёрдугаарт, Италийн тамирчин Карелина Костнер гуравдугаарт тус тус бичигдлээ. Харин олимпийн хамгийн залуу аварга, эзэн орны тамирчин Юлия Липницкая үзүүлбэрээ үзүүлэх явцдаа алдаа гаргаж тавдугаарт орсон юм. Орос орон түүнийг дахин алтан медаль авна гэдэгт туйлийн итгэлтэй байсан билээ. “Мөсөн дээрх” хатан хаан гэгддэг Мао Асада мөн л алдаа гаргаж богино үзүүлбэрийн төрөлд 16 дугаар байранд бичигдлээ. Гэхдээ тэдний хувьд олимп дуусах болоогүй өнөөдөр шөнө эдгээр тамирчид шийдвэрлэх чөлөөт үзүүлбэрээ толилуулах учиртай.






















































Сэтгэгдэл (1)